Ус авахаар мотоциклтой явсан иргэн амиа алджээ

 Ус авахаар мотоциклтой явсан иргэн амиа алджээ

Баян-өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн Түвшин нуур гэдэг газар тус сумын харьяат иргэн С 03.29-ний өдрийн 09: 00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30- ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн албан хаагчид , Ардчилсан гэрийнхэн тус сумын харьяат С/ 46 настай эрэгтэй/-г 05: 12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн Хөх сэрх гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.