Б.Энхбаяр : Эрэл -ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээрэмдэж зээл олгосон,эзнээ хэлчих

 Б.Энхбаяр : Эрэл -ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээрэмдэж зээл олгосон,эзнээ хэлчих

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлтэй сонсгол үргэлжилж байна

УИХ-йин гишүүн Б. Энхбаяр:Өнөөдрийн сонсголыг иргэд цөхрөлийн нүдээр харж байгаа.Итгэлийн нүдээр харна гэдэг нь юу л бол , бидний ачаа бол энэ итгэлийг тээж яваа ард иргэд. Энэ их итгэлийг алдсан байх.Бид боломж хулгайлагчдийн тухай ярьж байгаа.Иргэн тус бүрт хоёр сая төгрөг өгөх ёстой ийм том хулгайн талаар ярьж байна.Төрийн тэргүүнээсээ эхлээд сайд , мөрдөх байгууллага прокурорын , шүүхийн байгууллагын нөхдүүд оролцсон.Үүнд ерөнхийлөгч нар оролцож хуулийн байгууллагын дээд оргилыг өөрсдөө томилж байгаа учраас тэд үүнийг түүртэлгүй итгэлтэйгээр хийсэн. Ц.Элбэгдорж Асем виллад өөрөө амьдардаг . Асем вилла нэг нь 4 тэрбумын өртэй .Түүнийг ерөнхийлөгч байхад Асем виллаг хэн ч шалгаагүй.Бас нэг хулгай хийсэн хүн нь одоо эх орноо хөгжүүлнэ гээд тойроод явж байгаа.Эх оронч , Ардчилсан хулгайч гэж байхгүй. Хулгайчид нэг зүйл дээр нэгддэг. Адилхан зовлон дээр Ц. Элбэгдорж, Х.Баттулга хоёр шоронд орохгүйн тулд нэгдэнэ. Үүнд нам харгалздаггүй юм.Би ч өөрөө зовлонг нь үзэж байсан. Эцсийн хариуцлагыг шүүхийн байгууллага тооцно, тиймээс хууль, шүүхийн шинэчлэл хийж байгаа юм.Одоо жинхэнэ холбогдогчдийг зарлаж , хэн авилга авч зээл олгосон , хэн бизнесийг нь дээрэмдэж зээл авсанг ярья. Эрэл-ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээрэмдэж зээл олгосон, эзнээ хэлчих.Эзнийн нь олж нэг удаа өргөе, УИХ-д өршөөж дэмжье

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.