АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД ТОДОРЛОО

 АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД ТОДОРЛОО


Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн ШИЛДЭГ ЭМЧ шалгаруулах Алтан чагнуур ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Алтан чагнуур 2022-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд шилдэг эмчийг тодруулсан юм. Нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж эдгээрээс 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо.

  1. ДОТРЫН АНАГААХ УХААНЫ СУДЛАЛ
    Б.Одончимэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
  2. ХҮҮХЭД СУДЛАЛ
    Д.Цэвэгсүрэн “Хүрээ амаржих газрын нярайн их эмч
  3. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ
    А.Цэнджав ЭХЭМҮТ-ийн Хүүхдийг мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор
  4. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ
    Л.Долгоржав “Амгалан амаржих” газрын амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
  5. ЭМНЭЛ ЗҮЙН ЭМГЭГ СУДЛАЛ, АНАТОМИЙН ЭМГЭГ СУДЛАЛ
    Ш.Өнөржаргал УГТЭ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч
  6. ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ
    Л.Түмэнжаргал ГССҮТ-ийн Дүрс оношилгооны эмч, АУ-ны магистр
  7. МЭДРЭЛ СУДЛАЛ, СЭТГЭЦ СУДЛАЛ
    В.Баярмаа СЭМҮТ-ийн дэд захирал
  8. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ
    Н.Отгон ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч
  9. ХАВДАР СУДЛАЛ, АРЬС СУДЛАЛ
    Г.Цогзол АӨСҮТ-ийн Поликилиникийн эрхлэгч
  10. ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛ СУДЛАЛ
    Б.Батбаяр Орхон аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч
  11. ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ
    Ж.Уламсайхан УХТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч
  12. НҮД СУДЛАЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ, НҮҮР АМ СУДЛАЛ
    Л.Бямбасүрэн УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч
  13. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ
    С.Дэлгэрмаа УГТЭ-ийн Сэргээн засах төвийн эрхлэгч
  14. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД
    А.Батбаатар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, Гэмтэл согог заслын их эмч
  15. ӨРХИЙН АНАГААХ УХААН
    Л.Одончимэг Сүхбаатар дүүргийн ӨЭМТ-ийн дарга , их эмч
  16. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ
    Ш.Агиймаа ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч
    “Алтан чагнуур-2022” шагналд нэр дэвшиж шалгарсан эмч нартаа баяр хүргье. Хүний амын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд эгнэгт зогсдог нийт эмч эмнэлгийн ажилчиддаа “Дэлхийн эмч нарын баярын” мэндийг өргөн дэвшүүлье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.