5-р сарын 1-нээс хүн амыг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна

 5-р сарын 1-нээс хүн амыг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар эхлүүлэхтэй холбогдуулан үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллүүд хамтран зохион байгууллаа. Улсын хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хуваарийн дагуу “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт богино хугацааны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулна. Сургалтад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.