Л.Наранбаатар: Хөтөлийн үйлдвэрийг дөрвөн өрөө байрны ханшаар, 50 сая тоннын нөөцтэй өгчихсөн шүү дээ

 Л.Наранбаатар: Хөтөлийн үйлдвэрийг дөрвөн өрөө байрны ханшаар, 50 сая тоннын нөөцтэй өгчихсөн шүү дээ

Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК -ийн гүйцэтгэх захиралаар томилогдсон Л.Наранбаатар тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ.Тэрбээр Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК -ний хувьчлал анхнаасаа буруу явсан.Цэвэр мөнгө угаалт байсан.Эцсийн бүлэгт нэг хүний хувийн өмч эсэх нь эргэлзээтэй.

Энэ луйварт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд сахал Д.Эрдэнэбилиг нар хамаатай. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК ажилчдынхаа цалинг тогтмол тавьдаггүй явж ирсэн.Үргэлж алдагдалтай ажилласан. Эцсийн бүлэгт Монголын ард түмэн хохирч байна. Хувьчлал хийхдээ 11.9 тэрбумаар хувьчлах байсан ч 1.3 тэрбум төгрөгөөр буюу өнөөдрийн дөрвөн өрөө байрны ханшаар өгчихсөн. Өнөөдөр бид тамга тэмдэгийн асуудлаа шийдэхээр Хөтөл цемент шохойн үйлдвэр ХК руу явна.Өмнөх удирдлагууд нь тамгаа аваад зугтсан гэсэн юм.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.