Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэх Ч.Мөнхбаярыг шүүхэд шилжүүлжээ

 Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэх Ч.Мөнхбаярыг шүүхэд шилжүүлжээ

Монгол хүн монгол хүндээ тусалъя хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч. Мөнхбаярт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлолоо.

Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулснаас хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсоор буй билээ. Манай улсын иргэн Ч. Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар , санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан нөхцөл байдал тогтоогдсон гэж тагнуулын байгууллагаас тухайн үед албан ёсоор мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан удаан хугацааны турш гүйцэтгэх ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсныг тогтоож , улмаар нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар багагүй хэмжээний валют хураасан юм.Ч. Мөнхбаярыг Орос, Хятадынхантай бус , гуравдагч улсын тусгай албаныхантай хамтран ажиллаж, Монгол улсыг дотроос нь хадгалан бутаргах үйл ажиллагаа явуулж байсан гэж буруутгасан бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан Гадаадын тагнуулын алба, байгууллага , иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг өмгөөлөгч Г.Баасан , А.Батдорж нар өмгөөлөн шүүх хуралд оролцох аж.

Бидэнд олдсон мэдээллээр Ч.Мөнхбаяртай холбоо, харилцаатай байсан гадаадын ЭХЯ-ны ажилтныг итгэл үл хүлээх хүн гэж үзэн албадан гаргахаар болсон гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.