Б.Жавхлан: Цагаан хаданд хуримтлагдсан 12 сая тонн нүүрсний 7 сая тонныг нь хилээр гаргасан

 Б.Жавхлан: Цагаан хаданд хуримтлагдсан 12 сая тонн нүүрсний 7 сая тонныг нь хилээр гаргасан

Монголын эдийн засгийн чуулганыг угтсан хэлэлцүүлгүүд өрнөж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг Боомтын сэргэлт сэдвийн хүрээнд болж байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, Гашуун Сухайт боомт бол нүүрсний экспортын 70- 80 хувийг дангаараа эзэлдэг. Одоогийн байдлаар өдөрт 240 орчим чиргүүлтэй том оврын авто тээврийг хэрэгсэл гарч байна. Хил гааль дээр биднээс шалтгаалахгүй олон асуудал байгаа.

Ойрын хугацаанд Тавантолгойгоос олборлож буй нүүрснийхээ амнат тоолуурыг эхлүүлэх буюу уртын тээврээ эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Өнгөрсөн оны 6 дугаар сараас эхлэн Тавантолгойн нүүрсний экспорт зогссон. Энэ хугацаанд Цагаан хад -нд байсан 12 сая тонн нүүрсийг зөөсөөр 5 сая нь үлдээд байна. Цагаан хаданд үлдсэн 5 сая тонн нүүрсийг яаралтай дуусгаж, олборлолтоо эхлүүлэх шаардлагатай байна гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.