Баримт:Тавхан өрөө байрны үнээр хувьчилж авахдаа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчээ

 Баримт:Тавхан өрөө байрны үнээр хувьчилж авахдаа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг Хөтөлийн Цемент шохой 28-ны хувьчлалыг хүчингүй болгосоноор холбоотойгоор 2015 онд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хэрхэн худалдаж байсан талаарх баримтыг хүргэе

учир нь тус хувьчлалыг хэд хэдэн хууль зөрчсөн гэж үздэг.Эхнээс сөхвөл УИХ-ын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 70 Засгийн газрын 2005 оны 8-р сарын 17 ны өдрийн 330 ТӨХ-ны 2015 оны 10-р сарын 8- ны өдрийн 608-р тогтоолоор Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж Төрийн Өмчийн хорооны 2015 оны 10-р сарын 15ны өдрийн 617 тогтоолоор Бейзмент ХХК -д хувьцааны өмчлөлийн эрхийг олгох болов.

Дээрх шийдвэрийн дагуу явагдсан хувьчлалыг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзжээ

Үүнд

1.УИХ Засгийн Газар ТӨХ-ны шийдвэрүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалын аргыг дангаар буюу хослуулан хэрэглэхийг зөрчиж Бейзмент ХХК-д давуу байдал бий болгосон байна.Мөн хуулийн 56-р зүйлийн 1дэх хэсэгт төрд ноогдох хувьцаа ноогдол хувийг чөлөөтэй эсвэл багцалсан хэлбэрт оруулан биржээр биржийн гадуур арилжиж худалдана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

2.Хувьчлах хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаанд хийсэн сонгон шалгаруулалт үнэлгээний үнэн зөв байдал эргэлзээтэй үнэлгээний үр дүн зөрүүтэй нотлох тайлан байхгүй байна.Төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 119.452.690 ширхэг хувьцааг 1.4 төгрөг буюу хэтэрхий бага үнэлсэн байна.

3.Хувьчлалыг явуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 36-р зүйлийн 1 дэр хэсэгт хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргүүлэхээс заасныг хэрэгжүүлээгүй.ялангуяа хувьцаатай холбоотой мэдээллийг хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс 30 аас доошгүй хоногийн өмнө төр засгийн газрын албан ёсны хэвлэл,мэдээллийн хэрэгсээр нийтэд сонордуулах заалт хэрэгжээгүй

4.төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэр хэсгийн 6д зааснаар хувьчлах авагчид хуульд заасан дагуу хөнгөлөлт давуу эрх олгосон гэж үзэх үндэслэл байна.Учир нь ганцхан хөрөнгө оруулагчид шууд худалдах биш орон шалгуурлалт явуулж ялсан этгээд нь хөрөнгө оруулагчид шууд худалдах биш сонгон шалгаруулалт явуулж ялсан этгээд нь хөрөнгө оруулагчид төлбөрийг буцаан төлөх боломж байсан юм.хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө өр төлбөр нь Бейзмент ххк-д давуу тал болоод зогсохгүй төрийн өмчит компанийн үнэ цэнийг бууруулах үзүүлэлт болсон байна

5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт ТӨХ-ны 608 -р тогтоолд заасны дагуу төлбөрийг хуваарийн дагуу хийгээгүй гэрээнд өр төлбөрийг гэрээ байгуулснаар хойш 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд цуцлах заалтыг зөрчин өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон.Хөтөлийн цемент шохой ХК-ийн өөрийнх нь үйл ажиллагааны борлуулалтаар нийт өр төлбөрийн 90%-ийг 2017 оны 03-р сарын 24 ний хүртэл төлсөн.

-2012 ,2014 оны ноогдол ашиг өр болох 1,04 тэрбум төгрөгийг 2015.10-р сарын 30- ны өдөр дотор төлөх ёстой байсан боловч 500 сая төгрөгийг 2015.11.02-ны өдөр 168.1сая төгрөгийг 2015.12.07- ны өдөр 365 сая төгрөгийг 2015.12.24- ны өдөр,тус тус төлсөн.

-Татварын өрөнд 2016 онд 1.5 тэрбум төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар 336 сая төгрөгийн хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар 336 сая төгрөгийн алдагдалтай байсан.Богино хугацаат өр төлбөр 2016.12.31-ний өдрийн байдлаар 2,8тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

6.Худалдах худалдан авах гэрээнд Хөтөлийн дулааны станцын бүрэн байдал хэвийн ажиллагаа болон Хөтөл тосгоныг дулаанхан найдвартай хангах үүргийг хүлээж барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллах үүргийг хөрөнгө оруулагч талд үүрэг болгосон боловч ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна.

Хөтөлийн цемент шохой ГХЯ-НЫ харъяа бөгөөд бүр тодруулж хэлвэл санал Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Бейемент компани юм.

1.4 тэрбумаар хувьчилсан атлаа хөгжлийн банкны 295 тэрбум төгрөгийн өртэй үлдээв.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа зээл олголтын дүн хөтөл аль эс си компаниуд нь нэг эзэнтэй мөртлөө 2лаа их хэмжээний зээл авсан.Өөр өөр чиглэлтэй мөртлөө эргэн төлөлт огт хийгдээгүй гэж мэдээлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй байсаар төрд шилжсэн.

Монгол Улсын хөгжлийн банкнаас мэдээлснээр Бейзмент Ххк-д 2010 онд олгосон 61.3 сая ам долларын зээл зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй,зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нийт 295 тэрбум төгрөг босон байна.Бейзмент ХХК нь өмч хувьчлалд оролцохоос өмнө худалдаа хөгжлийн банкнаас авсан 34 сая,Хятадын chimeg компаниас авсан 21.5 сая ам долларын зэрэг нийт 61.0 сая долларын зээлийг хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсврээр оногдуулсан байна. Бейзмент ХХК хөтөл ХХК болон нэрээ өөрчилсөн бөгөөд цемент шохой хк-ийн 2017 оны 6-р сарын 19- ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол 2, 870 ,840,893 ширхэг хувьцааг 100% эзэмшиж,холбогдох бүртгэлийг 201оны 12-р сарын 15ний өдрийн санхүүгийн зохицуулах хорооны 240-р тогтоолоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлсэн. Хөтөл ХХК нь 2018 оны 9-р сард цемент шохой хк дахь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 6 сая ширхэг хувьцааг Грийндг процесс ХХК -д худалдсан.

Өртэй компанийг төр авахаас өөр эзэн олдсонгүй

Хөтөл ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаар зогсоосон тул ордоггүй,их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй,хариуцсан ажилтан байхгүй,оршин суух хаяггүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь нас барсанаас хойш зөвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрч эзэнгүй болсон тул төрийн өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон.

Хөтөлийн цемент шохой ХК-ИЙН хувьцаа эзэмшигч болох,улмаар зээлийн эргэн төлөлтийн тус компанийн үйлдвэрлэл үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг хөгжлийн банк гаргасан байна

иргэний хуулийн 528.1-д Өвлүүлэх нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан зөвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж 528-ийн 2-т Энэ хуулийн 528-ийн 1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвдөглөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан,эсхүүл нотариат буюу баг сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж,өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасны дагуу өвийг хүлээн авсанд тооцно.иргэний хуулийн 538-ийн 1-д Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. ЭД хөрөнгөд эрхлэн хамгаалалт тоглоомтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана гэж 537-ийн хоёрт Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгчид хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална гэж заасан. Хэрэв хувьцаа эзэмшигч М.Бөх-очир агсан нас барахдаа хэн нэгэнд компанийнхаа хувьцааг эзэмшүүлсэн бол асуудал шүүхээр шийдэгдэх байлаа.

Эх сурвалж zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.