ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам: Шүүх Хөгжлийн банкны асуудалд нийгмийн сэтгэл зүйд автахгүйгээр шийдвэрээ гаргана

 ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам: Шүүх Хөгжлийн банкны асуудалд нийгмийн сэтгэл зүйд автахгүйгээр шийдвэрээ гаргана

Хэвлэлийн редакцууд нэгдэж , Хөгжлийн банкны асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүллээ.Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүд нэгдэж үндсэн дөрвөн ажлыг хийхээр болсон. Хөгжлийн банктай холбогдсон МАН -ын эрх бүхий улс төрчдийн хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амар баясгаланд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г. Занданшатартай уулзаж нээлттэй сонсгол хэвлэлийнхний оролцоог хангуулах талаар уулзалт хийсэн.Мөн Мягмар гаригт Улсын ерөнхий прокурортой сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.03.25/ нэр бүхий сэтгүүлчид ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамтай уулзаж Хөгжлийн банкны хэргүүдийг олон нийтэд ил тод мэдээлэх, Шүүх хурлуудыг телевизээр шууд дамжуулах асуудлаар уулзалт хийлээ.

Энэ талаар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэхдээ тэрбээр ШЕЗ үндсэндээ шүүхийн дарга биш.Бид хуульд заасан үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.ШЕЗ олон нийтээс нууж хаах юм байхгүй , энэ утгаараа сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Хөгжлийн банктай холбоотой 57 нэхэмжлэлийг шүүхийн хэмжээнд хүлээн авсан байна.41 нэхэмжлэлд иргэний хэрэг , бусад нь үндсэндээ шийдэгдээд давах шатны шүүх дээр явж байгаа.Ерөнхийдөө анхан шатны шүүх дээр Хөгжлийн банктай холбоотой 12 дээр иргэний хэрэг үүсгэгдсэн гэсэн мэдээллийг авлаа. Үндсэндээ зээл авсан компаниудад Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Цаг хугацааны хувьд сүүлийн гурван жилийг дамжсан нэхэмжлэлүүд байна.

Захиргааны хэрэг дээр байсан гурван нэхэмжлэл шийдэгдсэн бол өнөөдрийн байдлаар шүүх дээр ирсэн хэрэг алга. Цагдан хорихтой холбоотой 12 хүсэлт ирснээс хоёроос нь татгалзаж, 10-ыг зөвшөөрч Хөгжлийн банктай холбоотой 10хүн цагдан хоригдож байна гэлээ.

Мөн тэрбээр нийгэмд ямар байр суурьтай, хэн байхаас үл хамааран шүүх үйлчилнэ. Нийгмийн сэтгэл зүйд автахгүйгээр шүүх хуулийн дагуу бүх зүйлийг үнэлж , цэгнэж байж эцсийн шийдвэрийг гаргах учиртай гэдгийг тодотгосон юм.

эх сурвалж : zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.