Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилов

 Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилов

Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр тус үйлдвэрт ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Б.Цэнгэл Засгийн газраас Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоол батлагдан гарсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох хүртэл хугацаанд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон.

Ажилчдын хувьд биднийг яах бол гэсэн айдасгүйгээр ажлаа үргэлжлүүлэх ёстой. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.