СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ДУНД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ДУНД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГХЯ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнуудыг чадавхижуулах, гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн талаар мэдээлэл өгөх, дипломат албаны нарийн дэг жаягийг танилцуулах, улмаар гадаад харилцааны чиглэлд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар хэвлэл мэдээллийн улс төр, гадаад мэдээний  редакцийн  редактор сэтгүүлч, орчуулагч нарын хүрээнд зохион байгууллаа.

Сургалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Мөн ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, ГХЯ-ны Ёслолын газрын захирал  Ц.Мөнх-Өлзий, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Энхцэцэг, Ахмад дипломат, Элчин сайд О.Дамбийням нар “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн байдал”, “Гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хэл найруулга”, “Дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс”, “Гадаад харилцааны яам ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны туршлага” сэдвийн хүрээнд сургалт, мэдээллээ хийв.

Цаашид энэхүү сургалтыг тогтмол явуулж бүхий л хэвлэл мэдээллийн оролцоог бүрэн хангаж ажиллахаар зорьж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.