Эрс шинэчлэл хийхгүй бол ардчилсан нам цаашид оршин тогтнохгүй

 Эрс шинэчлэл хийхгүй бол ардчилсан нам цаашид оршин тогтнохгүй

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурийн уулзалт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үргэлжиллээ. Ардчиллыг бэхжүүлэх, Ардчиллыг хамгаалах үйлсийн төлөө үйл хэрэг , үнэн сэтгэлээ зориулан зүтгэж яваа нэр дэвшигчийг олон ястны өлгий Ховд нутгийн ардчилсан намын гишүүд, дэмжигчид халуун дотно угтан авч , шинэ залуу удирдагчийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ж. Батсуурь орон нутгын намыг таван удаа явуулсан , дунд шатны намын байгууллагад ажилласан арвин туршлагатай. Тэрээр Ховд аймагт олон удаа ирж байснаа онцолж 2012 оны сонгуульд тус аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан баруун хязгаарт Сүхбаатар аймгийн 2008-2012 онд хийж хэрэгжүүлсэн ажлаас мөрийн хөтөлбөрөө тусган улмаар Ардчилсан нам яаж ажилладгийг алс хязгаарт батлан давтаж байсан жишээ бий талаар дурсан ярив.

Ховд аймгийн гишүүд дэмжигчид Одоо нам эрс шинэчлэл хийхгүй бол цаашид явахгүй болсон. Өөрсдөө удирдаж чадаагүй 30 жил болсон юм чинь залуучуудад зайгаа тавьж өгөх цаг нь болсон Ардчилсан гэдэг зүйл шалан дээр бууж , шалбааганд хутгалдаж байгаад эмзэглэж байна. Намын эв нэгдлийг хангахаар нэр дэвшиж байгаа танд амжилт хүсье гэх мэтээр нэр дэвшигч Ж. Батсуурьд амжилт хүсэж байлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.