ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

✅Cонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах салбар зөвлөл-ийн уулзалт боллоо. Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийг тэтгэвэрт гаргахад нь хугацааны дэмжлэг үзүүлэх, Мэргэжлийн сургалтад хамруулах, Барилга байгууламжийн хүртээмжтэй орчныг сайжруулах, Суугаа волейболын тэмцээнд оролцох баг тамирчдын хувцас, холбогдох заалтыг шийдвэрлэх, зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сонгинохайрхан дүүрэгт 9637 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1012 гаруй нь хүүхэд байдаг. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл-ийг 43 хороо тус бүрт шинээр байгуулсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг бий болгох, эрхийг хангах зорилгоор нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл нь хороо тус бүрд таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 215 хүнтэй үйл ажиллагаагаа явуулах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн мэдээ, мэдээлэл нийгэмд хомс байдаг. Тиймээс Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар анх удаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан 2021 онд хийсэн ажлын тайлан болон цаашид хийх ажлыг дурдсан захидал, санал хүсэлтийн хуудсыг брайль үсгээр хэвлүүлэн ил захидал хэлбэрээр өглөө.

Цаашид нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өрхийн эрүүл мэндийн төв, ХБИ-ийн ТББ-ууд, 43 хороодын зөвлөл, цахим хуудас, утсаар саналыг хүлээн авах юм. Мөн ХБИ-ийн зөвлөлийн гишүүдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна.

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.