Х.Нямбаатар: Иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээж , иргэний үнэмлэхийнх нь санах ойд суулгана

 Х.Нямбаатар: Иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээж , иргэний үнэмлэхийнх нь санах ойд суулгана

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээх тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр Иргэдийн хувийн мэдээллийг агуулсан 12 оронтой дугаар дээр суурилан иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээж,иргэний үнэмлэхийнх нь санах ойд суулгах, цаашлаад гар утсан дээр суулгах боломжийг нээх гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр төр тухайн иргэнтэй холбоотой зарлах мэдээлэх үүргээ хүлээж байна гэсэн үг.

Тухайлбал таны иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа тэдэнд дуусаж байна.Та хэдэн сарын тэдний өдөр сонгууль өгөх ёстой гэх мэт мэдээллүүд тухайн иргэнд өдөр бүр очдог байх программ хангамжийн асуудлыг манай Улсын бүртгэлийн газар үндсэндээ шийдсэн.Энэхүү канпанчилсан ажил ирэх тавдугаар сарын 1-ээс эхэлнэ гэлээ.

Иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллийг ил биш болгоно

Шинэчилсэн бүртгэл явуулах тухай 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцалгүй өгөгдөлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэнд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 оронтой тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичиг ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн санах ойд тусгаснаар тогтоолоо.

Монгол улсын иргэдэд олгогдож буй иргэний үнэмлэх дээр иргэний оршин суугаа хаягийн мэдээлэл ил харагдахаар бичилт хийхээр заасан байдаг. Иргэний оршин суугаа хаягийн мэдээлэл уг хуулийн дагуу иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бодит байдал дээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээлийг бий болгодог.

Тухайлбал улсын бүртгэлийн тоо, мэдээлэл судалгаанаас үзэхэд жилд дунджаар 16 буюу түүнээс дээш насны 120-130 мянган иргэн шилжилт хөдөлгөөнөөр бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин газрын хаяг өөрчлөгдөж мэдээллийн санд тусгагддаг бөгөөд уг хаяг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог тул иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөх тохиолдол бүрд иргэний үнэмлэхээ сольж авах хэрэгцээ үүсдэг.

Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр тухайн иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нөлөөлөх сөрөг үр дагавартай.

Иймд иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах , иргэнд эдийн засгийн аливаа дарамт , хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх,эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.