ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС СУРГУУЛИУДЫН ЭНЭ ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

 ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС СУРГУУЛИУДЫН ЭНЭ ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

✅Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 26 сургууль, төрийн бус өмчийн найман сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс сургууль тус бүрийн захирлуудыг хүлээн авч 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой угтсан бүтээлч ажил, мянган мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцон, байгууллага тус бүрийн оролцоог хангах чиглэлээр хэд, хэдэн ажлууд багтсан. Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, багш нарын мэдлэг, ур чадварыг ахиулах, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр “Боловсрол” төсөл арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүд тусгагдсан юм.

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.