Төрийн албан хаагчдад зориулсан “Нийслэл-110” менторшип хөтөлбөр хэрэгжинэ

 Төрийн албан хаагчдад зориулсан “Нийслэл-110” менторшип хөтөлбөр хэрэгжинэ

НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор  “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчид нь харилцан суралцах замаар мэдлэг чадвараа дээшлүүлж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ бүтээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх ур чадварт суралцана. Хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 6 сарын турш үргэлжлэх юм.

Уг хөтөлбөрт ментор болон ментийгээр (төрийн албанд ороод 2 жил хүртэл хугацаанд ажиллаж байгаа) хамрагдах хүсэлтэй  албан хаагчид дараах цахим холбоосоор болон QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.

Хөтөлбөрийн удирдамжтай QR код уншуулан танилцана уу.

НЗДТГ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.