Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өссөн

 Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өссөн

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдал 500 сая доллар давсан. Оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна. Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс , зэсийн нөөц байгаа хэдий ч хилийн хорио цээрээс шалтгаалж экспорт бага болж төлбөрийн тэнцэл үүсч байна.Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой гэв.

2021 онд экспортоор 8.5 тэрбум ам долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс , нүүрс , төмрийн хүдэр, алт , цайр , жонш зэрэг түүхий эд эзэлж байна. 2022 он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс доогуур байна. Нэг, хоёрдугаар сарын орлогыг 2021 онтой харьцуулбал 20 хувиар бууралттай байна.

Импорт их хэмжээгээр өсөж байна. Нийт импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. 2021 онд 8 тэрбум ам долларын импорт хийсэн. Үүний 30 хувь буюу 2-3 тэрбум ам доллар нь бидний хэрэглээ. Энэ хэрэглээнд 500-600 сая ам долларыг тансаг зэрэглэлийн суудлын автомашинд зарцуулсан. Энэ хэрэглээ 2022онд өсөх хандлагатай байна. Монголбанкнаас УИХ, Засгийн газарт хэмнэж болох хэрэглээгээ танах, тэр дундаа тансаг хэрэглээний импортыг багасгахад тодорхой арга хэмжээ авах саналыг тавьж байгаа гэдгийг хэлж байна.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.