Б. Сэмжидмаа: Баянгол дүүрэгт сургуулийн орчинд гарах зам тээврийн осол төслийн үр дүнд буурч байна.

 Б. Сэмжидмаа: Баянгол дүүрэгт сургуулийн орчинд гарах зам тээврийн осол төслийн үр дүнд буурч байна.

Өнгөрөгч 2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь алдаад байна. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр тоо юм.

Тэгвэл Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд Тавхан хором анхаарал, хүлээе, талархая зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачлага гаргаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм.

Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, Улаанбаатар принт ХХК, UB cab такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр Шунхлай ХХК ажиллаж байгаа юм.

Тавхан хором хүлээе төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд Family цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн School police- н дориун, хантаазыг бүрэн шинэчлэх, Улаанбаатар принт ХХК 2022- 2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.