Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөллөө

 Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөллөө

асгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.17/ хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөллөө. Түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт айлын гэрт “нэгжлэг” хийсэн олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлсэн юм. Сүүлийн өдхүүдэд Улаанбаатарын утаа ихсэж, агаарын бохирдлынхоо хэмжээгээр  дэлхийд нэгд бичигдэх болсон.  Харамсалтай нь, агаарын бохирдолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах ажлаа БОАЖ-ын сайд тун хариуцлагагүй хийсэн гэж Ерөнхий сайд үзсэн бололтой.

Н.Уртнасан нь  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын давхар дээлгүй сайд нарын нэг бөгөөд тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 19-нд БОАЖ-ын сайдаар томилогдож байлаа. Өөрөөр хэлбэл, яг нэг жилийн дараа тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдлийн дагуу Ерөнхий сайд ийнхүү танхимынхаа сайд нартай хариуцлага тооцож эхэллээ.  Н.Уртнасан нь Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга хэрнээ нэг ч удаа хурлаа хийгээгүй, агаарын бохирдолтой тэмцэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй хэмээн түүнтэй хариуцлага тооцжээ. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн тул БОАЖ-ын салбарыг  ХХААХҮ-ийн З.Мэндсайхан түр орлон гүйцэтгэх юм байна. Мөн түүнчлэн нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт анхааруулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.