Регистрийн дугаарыг халахгүй, иргэний бүртгэлийн дугаарыг нэвтрүүлнэ

 Регистрийн дугаарыг халахгүй, иргэний бүртгэлийн дугаарыг нэвтрүүлнэ

Иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж буйтай холбогдуулан регистрийн дугаарыг хална гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд үүссэн. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүй гэдгийг албан ёсоор зарлаж, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэв.

Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ.

Регистрийн дугаарыг халахгүй.

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлдэггүй бөгөөд төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана.

Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд та иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.