ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧ, ЗӨВЛӨХҮҮД ХАМТРАН ВАКУМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧ, ЗӨВЛӨХҮҮД ХАМТРАН ВАКУМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан үндэсний шинжээчдийн бүлгийн  шинжээч, зөвлөхүүдтэй хамтран 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажилгааны тайлан, сургамж, 2022 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний санал, анхаарах асуудлаар вакум сургалтыг зохион байгууллаа.  

Мөн БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2022 хэрэгжүүлэх үйл ажиллагааны асуудлаар санал солилцох, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Ажлын албанаас 2022 оны үйл ажиллагааны чиглэлд хэд хэдэн асуудлыг онцлохоор боллоо. Үүнд, жендэрийн салбар зөвлөл, хороог дэмжин ажиллах шинжээч, салбар дундын баг байгуулах, 2022 онд салбар зөвлөл, хороодод хийх мониторинг, үнэлгээг эрчимжүүлэх, олон улсын түншлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа тэлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих /2022-2031/ стратеги төлөвлөгөөг батлуулах зэрэг болно. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.