“Эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь хүчирхийлэлд өртжээ”

 “Эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь хүчирхийлэлд өртжээ”

НҮБ-ын төлөөлөгч “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь олон улсад зохион байгуулагддаг. Уг аян нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд эхлээд олон улсын хүний эрхийн өдөр буюу  арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг. Энэ компанит ажил 1991 оноос маш олон орнуудад зохион байгуулагдаж эхэлсэн. Ингэхдээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, жендирт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулах, охид эмэгтэйчүүдэд хор хөнөөлтэй аливаа дадал зуршлуудыг таслан зогсооход гол анхаарлаа төвлөрүүлж ирсэн.

Энэ жил 16 хоногийн аяныг дэлхий дахинаа зохион байгуулсны 30 жил болж байна. Тиймээс энэ жилийн аян жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдана. Хүчирхийллийг зогсоох арга хэмжээ авалгүйгээр дуугай хараад өнгөрснөөрөө хүчирхийллийг даамжруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Энэ жилийн аяны хүрээнд эрэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нь нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд хүн бүхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Монголд жендерт суурилсан хүчирхийлэл ямар байна вэ?

2016 онд Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. 2018 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний анхны судалгааны дүнг танилцуулсан. Судалгааны дүнгээс үзвэл Монголд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд амьдралынхаа аль нэг үед өртсөн байна. Цаашилбал бусдын зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд 17.3 хувь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртсөн байна. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна.

Гэр бүлийн орчинд хүчирхийлэл нэлээд гарч байна. Ялангуяа коронавирус халдварын хязгаарлалтын үед хүчирхийлэл 2020,2021 оны эхэн үед нэмэгджээ” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.