“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ЭХЭЛЛЭЭ

 “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдийг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болгон зарлаж өдгөө 187 улс тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын түншлэгч байгууллагуудтай хамтран “Хүчирхийлэл хүн бүрт хамаатай, Та ч бас” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Д.Цогтбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин ТөлөөлөгчДр Сергей Диордиса, Швейцарын хөгжлийн агентлагын захирал Др.Степани Бурри,НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лорна Роллз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиралН.Арвинтариа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.