ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ТӨЛӨВИЙГ АХИУЛАВ

 ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ТӨЛӨВИЙГ АХИУЛАВ

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн B3 үнэлгээг хэвээр хадгалж, төлөвийг “сөрөг” байсныг “тогтвортой” болгон ахиулсан. Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад арилжааны найман банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож ахиуллаа.

    Тус агентлагийн шинжээчид Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр түүхий эдийн эрэлт өсөж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа тогтворжиж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудын үйл ажиллагаа дараагийн 12-18 сарын хугацаанд сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ.

     Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээний хувьд стратегийн ач холбогдол бүхий салбар болон томоохон төслүүдэд санхүүжилт олгодог бодлогын банк мөн засгийн газраас үзүүлэх дэмжлэгийн түвшинг  харгалзан зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 хэвээр хадгалж, төлөвийг “сөрөг” байсныг “тогтвортой” болгон ахиулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.