МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Стандарт энд Пүүрс” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдөр мэдээлсэн. Монгол Улсын Хөгжлийн банк нь 100 хувь төрийн өмчит, хөгжлийн болон экспорт-импортын үүргийг гүйцэтгэдэг бодлогын банк бөгөөд Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд бүрэн дэмжлэг авах боломжтойг үндэслэн ийнхүү үнэлсэн тухай тайлбарласан байна. Мөн түүнчлэн “Стандарт энд Пүүрс” агентлаг Монгол Улсын бодлогын цорын ганц банкны хувьд Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах төслүүдэд урт хугацаат  тогтвортой санхүүжилтийг олгох замаар  Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлсэн хэвээр байх хүлээлттэй байгаа тухай тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.