“НАРНЫ СҮҮДЭР” УРАН САЙХНЫ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 “НАРНЫ СҮҮДЭР” УРАН САЙХНЫ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

НҮБ-ын санаачилгаар дэлхийн 180 улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС),  төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн.

2021 оны “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Хүчирхийлэл хүн бүрт хамаатай, та ч бас уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны санаачилгаар НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгээр хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны киног бүтээлгэж олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.

“НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны кино дэлхийн хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн