Барилгынхан үнийн зөрүүг төсөвт суулгахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

 Барилгынхан үнийн зөрүүг төсөвт суулгахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Төсвийн хөрөнгөөр барилга барьж 200 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд 2019-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, соёлын төв бусад барилга байгууламж барьж байгаа ч барилгын гол эд материалын үнэ өссөнөөс болж төслөө бүрэн дуусгаж, үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа талаараа өнгөрсөн сарын 11-нд мэдээлж байсан. Гол нь өнгөрсөн жилийн төсөвт тооцсон дүнгээс бараа материалын үнэ хэд дахин өссөн учраас барилгын компаниуд алдагдалд орж, төслөө үргэлжлүүлэхэд хүнд байгаа аж. Иймээс өмнөх оны төсөвт суулган дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 оны төсөв хэлэлцэх үер зардлыг суулгаж өгөхийг Барилга хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас хүсэж байсан билээ. УИХ дээр уг асуудлаар дэд хороо байгуулан ажиллаж байгаа ч ямар шийд гарах нь тодорхойгүй байгаа юм. 

Барилгынхан хүсэлтээ хорь хоногийн өмнө сайд нар, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл нааштай хариу өгөхгүй тул өнөөдөр дахин шаардлага хүргүүлж, асуудал шийдэгдэхгүй бол суулт, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Компаниудын дийлэнх нь 2019 онд барилгын ажлаа эхэлсэн бөгөөд 2020 онд цар тахлаас болсон үнийн өсөлт, хил гаалийн асуудлаас болж барилгаа бүрэн барьж, хүлээлгэж өгч чадахгүй болсон байна. Иймд ирэх оны төсөвт үнийн зөрүү болох 60 гаруй тэрбум төгрөгийг суулгахыг шаардаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн