“ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ-2” ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ-2” ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Улаанбаатар хот Жуулчны гудамж, Жамьян гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж гэсэн гурван байршилд “Өглөөний гудамж”-тай болж байгаа. Өнгөрсөн хугацаанд жуулчны гудамж буюу хуучнаар “Гутлын 22” гудамжийг тохижуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр Жамьян гүний гудамж буюу Blue sky tower-ийн урд талын “Өглөөний гудамж-2” нээлээ хийнэ. “Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн