ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 55-ААС ДЭЭШ НАСНЫ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ НЭМЭЛТ ТУНГААР ВАКЦИНЖУУЛНА

 ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 55-ААС ДЭЭШ НАСНЫ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ НЭМЭЛТ ТУНГААР ВАКЦИНЖУУЛНА

55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэдийг өнөөдрөөс эхэлж Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамруулна. Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх шаардлагатай бөгөөд хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх ёстой гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “Cor V” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн