Хоёр тэрбумын өртөгтэй “ИХ ХУРАЛДАЙ” цогцолбороо нураах уу?

 Хоёр тэрбумын өртөгтэй “ИХ ХУРАЛДАЙ” цогцолбороо нураах уу?

Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр таниулах, сурталчлах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн”, Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг 2019 оноос эхлүүлсэн. Үүний нэг нь Монгол Улсад хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болох “Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд барьж байгаа. 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан талаар түүхчдээр судлуулсны үндсэн дээр уг цогцолборын зураг төслийг гаргасан гэдгийг албаны хүмүүс тайлбарладаг. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгосон уг цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон.

5.7 тэрбумаар барьж байгуулж байгаа цогцолборууд нь “хог” болж нураагаад эхэллээ. Тухайлбал  Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар Андлалын хөшөөг оюуны өмчийн асуудлаас үүдэн өнөөдөр 2021.08.26-ны өдөр нураасан.

Цаашлаад Хэнтий аймгийн Биндэр суманд барьж байгуулсан “Их хуралдай” цогцолбороо нураах уу гэдэг олны анхаарлыг татаж байна. “Их Хуралдай” цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх Өргөө” компани ажилласан байдаг. Хоёр жил хагасын хугацаанд барьсан “Их хуралдай орд өргөө”-ний их биеийг босгоход хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан.  Цогцолбор нь бүрэн дуусч ашиглалтад ороогүй. Бүрэн ашиглалтад оруулахад дахин 4 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Төрийн мөнгөөр түүх доромжилж байгаа цогцолборуудыг нураах хэрэгтэй гэдгийг иргэд олон нийт хэлж байгаа. Харин Засгийн газар энэ асуудлыг нүдээ аниад өнгөрөөх үү?, чихнээс хонх уясан цогцолборуудаа нураах уу гэдгийг хүлээх үлджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн