ШИНЭЭР БАРИГДАХ АВТО ЗАМ ДАГУУХ ГАЗРЫГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙ

 ШИНЭЭР БАРИГДАХ АВТО ЗАМ ДАГУУХ ГАЗРЫГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙ

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн авто замын трасстай танилцжээ.

Баянмөнх суманд баригдсан гүүрийн асуудлаар сумын удирдлагуудтай уулзаж, шинээр баригдах авто замын дагуух газрыг иргэнд эзэмшүүлэхгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын лицензийн зорилгоор харьяа сумаас нь олгохгүй байх тал дээр санал нэгдсэн байна.

Түүнчлэн Баянмөнх сумын гүүрийг засварлах, арчлах шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд онцолж, орон нутаг анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн