СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОГДОНО

 СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОГДОНО

-Нийт 18,6 мянган оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Тодруулбал, тэтгэлэг, буцалтгүй тусламж, багш мэргэжлээр суралцагч, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Оюутны хөгжлийн зээл:

-Дотоод зээлд нийт 10,200 оюутан хамрагдсан байна. Оюутны хөгжлийн зээлийг мөн олгоно.

Гадаад зээл:

-Гадаадын зээлд нийт 323 оюутан хамрагдсан. Магистр, докторын хөтөлбөрийн тэтгэлгийг хэвийн олгоно. Харин дэлхийн шилдэг 100 их сургуульд шинээр элсэгчдэд тэтгэлэг олгогдохгүй.    

88 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 147,293 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай. Тодруулбал, 

  • 37  их сургууль,
  • 45  дээд сургууль
  • 3 коллеж,
  • 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа бол нийт 147,293 оюутан суралцаж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн