КОВИДЫН УЛМААС ЭЕШ ӨГӨӨГҮЙ 170 ШАЛГУУЛАГЧ БАЙНА

 КОВИДЫН УЛМААС ЭЕШ ӨГӨӨГҮЙ 170 ШАЛГУУЛАГЧ БАЙНА

ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байгаа болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагч нараас 2021.09.02-05-ны хооронд элсэлтийн ерөнхий шалгалтыг авахаар болжээ.

БШУЯ ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал: 

-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480

-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410

-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн