ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР БАЙРЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

 ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР БАЙРЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

ӨМЧИЙН ХЭЛБЭР ҮЛ ХАРГАЛЗАН ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан 8 дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болжээ.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэлийг салбар яамнаас өгсөн байна.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн