НДС, ЭМДС, ЭТТ ХК-ИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ ЭРСДЭЛТЭЙ ХОЁР БАНКАНД БАЙРШЖЭЭ

Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан гэсэн хоёр банкыг эрсдэлтэй гэж нэрлэжээ. Чингис хаан банк- 198.5 тэрбум, Үндэсний хөрөнгө оруулалтын банк-116.2 тэрбум буюу нийт 314.7 тэрбум төгрөг байршиж байгаа. Үүнээс НДС-ийн 101.6 тэрбум, ЭМДС-ийн 29.1 тэрбум, ЭТТ ХК-ийн 53.1 тэрбум нийт 184.7 тэрбум төгрөг эрсдэлтэй хоёр банкинд байршиж байна. Үүнээс гадна Төрийн өмчийн компаниудын мөнгө ч бас тус хоёр банкинд байршиж байгаа болохыг сангийн яамнаас мэдээлж байгаа. Эдгээр байгууллагууд Арилжааны банк аль эсвэл Монгол банкны шаадлагыг хангасан банкуудад мөнгөн хөрөнгөө байршуулахыг Сангийн яамнаас санууллаа.