2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР ХҮРТЭЛ БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХГҮЙ

 2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР ХҮРТЭЛ БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХГҮЙ

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх,  Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжилсан. Ингэснээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй.

Харин Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ.

Хэдийгээр захирамж гарсан ч одоо эхэлсэн, үргэлжилж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй. Харин ирэх онд барилга барих гэж буй компаниудын хувьд энэ оны арав, арван нэгдүгээр сараас холбогдох материалаа бүрдүүлж хөөцөлддөг. Тиймээс барилгын тусгай зөвшөөрлийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл олгохгүй гэдгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн