132 гараж чөлөөлсөн талбайд дугуйн зам тавьж байна

 132 гараж чөлөөлсөн талбайд дугуйн зам тавьж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 132 ширхэг чингэлэг, гаражийг буулгасан.Газар чөлөөлсөн талбайд 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж тохижуулсан билээ. Тус талбайд 1.8 метр өргөнтэй, 520 метр дугуйн зам барих ажил үргэлжилж байна.Энэ ажил анх 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр эхэлж байсан бол өнөөдөр тохижилтын ажлыг хийж байна.

239474000_2892642264322859_7158995339318674523_n

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн