ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ, ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “FAMILYCENTER.MN” ВЕБСАЙТ НЭЭГДЛЭЭ.

 ГЭР БҮЛИЙН  БОЛОВСРОЛ, ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “FAMILYCENTER.MN” ВЕБСАЙТ НЭЭГДЛЭЭ.

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага  “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.  Энэхүү төслийн хүрээнд  гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “FAMILYCENTER.MN” мэдээ мэдээллийн цахим сайтыг нээгээд байна.

“FAMILYCENTER.MN” мэдээ мэдээллийн цахим сайт нь гэр бүлийн харилцаан дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эрүүл эерэг харилцааны соёлыг түгээж, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ач холлбогдоллтой.

Иргэд тус мэдээ мэдээллийн цахим сайтад байгаа сэтгэл зүйн сорилын тусламжтай нөхцөл байдлаа үнэлэх  гэр бүлийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчдаас зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

“Familycenter.mn” вебсайт нь дараах цэстэй. Үүнд:

Мэдээлэл: Гэр бүлийн гишүүдэд зориулсан сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, сорил.

Зөвлөгөө: Гэр бүлийн боловсрол олгох, харилцаанд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд туслах хуульч, сэтгэл зүйчийн мэргэжлийн зөвлөгөө.

Тусламж: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл тусламж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сан, хууль эрх зүйн баримт бичигтэй танилцах зэрэг боломжийг бий болгожээ.

Уншигч та бүхэн familycenter.mn мэдээ мэдээллийн цахим сайттай танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.  https://familycenter.mn/  Баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн