МОНГОЛ УЛСАД 2021 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ТООН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 МОНГОЛ УЛСАД 2021 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ТООН МЭДЭЭЛЛИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
  1. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5 сард нийт 562.773 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 413.514 зөрчил буюу 42.4%-иар буурсан байна.
  2. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5-н сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :

• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4785 буюу 51.1%-ийг

• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2862 буюу 30.5%-ийг

• Бусад төрлийн гэмт хэрэг 1722 буюу 18.4%-ийг тус тус эзэлж байна.

  • Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5-н сард нийт 9369 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:

• Улаанбаатар хотод 5985 хэрэг буюу 63.9% нь

• Орон нутагт 3371 хэрэг буюу 36% нь

• Хилийн чанадад 13 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна

Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :

• Улсын хэмжээнд нийт 2796 хэрэг буюу 23%-иар

• Улаанбаатар хотын хэмжээнд 1937 хэрэг буюу 24.5%-иар

• Орон нутгийн хэмжээнд 858 хэрэг буюу 20.3%-иар

• Хилийн чанадад 1 хэрэг буюу 7.1%-иар тус тус буурсан байна.

  • 2021 оны эхний 5-н сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:

• Орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай аймагт гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.

• Нийслэл хотын хувьд Хан-Уул дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад 8 дүүрэгт гэмт хэргийн гаралт буурсан нь

• Өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал 2796 хэрэг буюу 23%-иар буурсан байна.

  • Гэмт хэргийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:

• Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 19.8%-иар

• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.7%-иар

• Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.6%-иар

• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 34.3%-иар тус тус буурсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба бэлтгэн хүргэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн