Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацааж эхлэв үү?

 Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацааж эхлэв үү?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт   Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах томоохон  зорилт дэвшүүлсэн. Улмаар төслийн санхүүжилтыг БНХАУ-ын хөнгөлттөй зээл болох 288 сая ам.доллараар шийдвэрлэсэн бөгөөд Эрчим, хүчний яам гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад удаагүй байна.

Гэвч тендерийн сонгон шалгаруулалт дуусахаас хэдхэн хоногийн өмнө  Түлш, эрчим яамны сайд Н.Тавинбэх гэнэтийн шийдвэр гаргаж, тус төслийн удирдагч, инженерүүдийг ажлаас нь чөлөөлсөн нь төсөл цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэгт эргэлзээ үүсгэж эхэллээ.  Тухайлбал, Төсөл хэрэгжүүлэгчийн нэгжийн зохицуулагч Ж.Лувсандандар, Гэрээ хэлцэл, байгаль орчин нийгмийн харилцааны асуудал хариуцсан инженер Э.Төгөлдөр нарыг чөлөөлөх тушаал гаргажээ. Чухам ямар үндэслэлээр төсөлд олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүдээ чөлөөлөх болсон нь анхаарал татаж байна.  Гэрээ байгуулах эгзэгтэй мөчид мэргэшсэн инженерүүдийн ажлаас чөлөөлсөн учраас  Эрдэнэбүрэнгийн төслийн ажил цааш яаж үргэлжлэх нь ч  эргэлзээтэй боллоо. Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг  гацааж эхлэв үү?

Эх сурвалж:www.polit.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн