ШУУРХАЙ: МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа

 ШУУРХАЙ: МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ 12.00 хуралдлаа.

Хурлаар нэр бүхий улстөрчийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. 

Түүнийг намын нэр хүнд унагасан гэж үзэн, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж үзсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Эл асуудалд Ерөнхий сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бүрэн эрхээсээ түдгэлзүүлж, шалгуулах ёстой” хэмээж, “Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас МАН-ын гишүүнчлэлээс хасаж, хариуцлага тооцох болно” гэдгээ илэрхийлсэн билээ. 

Нийгмийн анхаарал татсан дуулиант сэдвийн “эзэн” болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн