“Хөхүүл эмэгтэй тархины цус харвалтаас болж нас барсан”

 “Хөхүүл эмэгтэй тархины цус харвалтаас болж нас барсан”

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероцелл” вакциныг тариулсан эмэгтэй нас барсан талаарх мэдээлэл гарч, олныг цочирдуулсан. Тодруулбал, талийгаач Ш гэх 43 настай эмэгтэй энэ сарын 9-нд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакциныг тариулсан аж. Гэвч маргааш нь буюу энэ сарын 10-нд нас барсан болохыг талийгаачийн охин Ц.Нандиндулам мэдээлсэн. Талийгаачийн охин ээжийгээ нялх биетэй, ямар нэгэн архаг суурь өвчингүй байсан гэсэн юм.  Уг асуудалтай холбогдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны өдөр нас барсан. Тухайн эмэгтэй нь төрөөд 40 хонож байсан байна. Үүнтэй холбоотойгоор ташаа мэдээлэл их гарч байна. Үүнд бодит мэдээллийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийснээс нэг эх эндлээ гэх мэдээлэл гарч, вакцинжуулалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул мэдээлэл хийж байна.

Вакцины дараах хариу урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох тусгай хороо ажилладаг. Энэ удаагийн тохиолдлын задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар талийгаач бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тодорч эхэлж байна. Тухайн эмэгтэй нь тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Цүлхэн нь хагарснаас тархины хоёр далбан хэсгийн суурийн хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаар уг эмгэгийн улмаас нас барсан байна гэх урьдчилсан дүгнэлт гараад байна”

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн