ЭМЯ: 940 хүнээс Covid-19 илэрч, 12 хүн нас барлаа

 ЭМЯ: 940 хүнээс Covid-19 илэрч, 12 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 940 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн хувьд эмнэлгээс шалтгаалах халдвар найм бүртгэгдсэн бол орон нутагт 112, бусад нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

Тус бүрээр нь задалбал:

  • Батлагдсан тохиолдлын эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан эрүүл мэндийн ажилтан-8,
  • Булган-хоёр,
  • Говь-Алтай-34,
  • Дорноговь-нэг,
  • Завхан-32,
  • Орхон-19,
  • Өвөрхангай-хоёр,
  • Сэлэнгэ-ес,
  • Төв-хоёр,
  • Ховд-нэг,
  • Хэнтий-хоёр

940 шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тохиолдол 42464 болжээ. Өнгөрсөн 24 цагт халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралт 142 болов. Нас барсан хүмүүс 40-94 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тодруулбал, 40 настай эмэгтэй, 78 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй, 95 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй, 74 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 74 настай эмэгтэй, 94 настай эмэгтэй, 41 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрийн халдварын улмаас нас баржээ.

Сүүлийн 24 цагт 485 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд:

  •  Хөнгөн-2,833
  • Хүндэвтэр-1,452
  • Хүнд-469
  • Маш хүнд-124 хүн байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн