Маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгджээ

 Маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгджээ

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Дэлхий дахинд сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 3000-аар нэмэгджээ. Монгол Улсад хоногт 1107 тохиолдол бүртгэгдлээ. Нас баралт зургаагаар нэмэгдэж, нийт 37 болжээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох эмнэлэгт ачаалал ихсэж байгаа талаар “ЭМЯ-наас УОК, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад ор дэлгэх ажлыг хийж байгаа ч хүн, хүчний нөөц багасч байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид дайчилгаанд орж ажиллаад явж байгаа ч хүний нөөц хангалттай биш байгаа” гэлээ.

Хөл хорио эхэлсэн ч халдвар олноор илэрч байгаа нь хөл хорионы өмнө халдвар авсан хүмүүсээс илэрч байгаа тохиолдол гэдгийг ЭМЯ-наас хэлэв. Хүмүүс хөл хорионы үеэр гадуур их явж байгаа энэ үед хаа сайгүй ковид оношлогдож байна, таны хажууд ковид байх магадлал өндөр үед гадуур битгий яваач ээ, хатуу хөл хорионы дэглэмээ бариач ээ хэмээн ЭМЯ-наас дахин хүслээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 1000 давж, хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгдээд байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн юм. 

Коронавирус нь агаар дуслын замаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковидын халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратыг хэрэглэх шаардлага гардаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн