Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан байлдагч нарыг баривчиллаа

 Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан байлдагч нарыг баривчиллаа

Говь-Алтай аймгийн Алтай суманд харуулын даргаа хөнөөгөөд зэвсэглэж зугтсан цэргийн алба хаагчдыг баривчилсан байна. Хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвүгээр застав буюу Баянтооройн заставт хүний амь хохироосон Х, М нарыг баривчилсан гэдгийг Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Х, М нар нь Чандмань богд хилийн харуулд үүрэг  гүйцэтгэж  байгаад,  харуулын  дарга Г-г   АКМ маркийн галт зэвсгээр цээжин тус газарт гурван удаа буудаж амь насыг нь хохироосон. Талийгаач 34 настай, Ховд аймгийн Буянт сумын харьяат. 
Хэрэг үйлдэгчид харуулын даргаа буудаж хороогоод, АКМ галт зэвсэг хоёр ширхэг, сум 47 ширхэг авч зугтаажээ. Ингэхдээ ойролцоо айлын хүмүүст зэвсэг үзүүлэн сүрдүүлж,  цэнхэр өнгийн  Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклыг нь дээрэмдэн, унаж зугтжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн