ЗГ: Иргэн бүрт 300 мянган төгрөг олгож, 15 хоног хатуу хөл хорио тогтооно

 ЗГ: Иргэн бүрт 300 мянган төгрөг олгож, 15 хоног хатуу хөл хорио тогтооно

Цар тахлыг даван туулах цор ганц арга бол вакцинжуулалт юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 26 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Азидаа дархлаажуулалтаараа дээгүүр байранд явж байна. Бид дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Долдугаар сарын 1-н гэхэд зорилтот хүн амаа бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна. Вакцины эхний тунд хамрагдсан иргэд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байгаа гэх тоон мэдээ бий.  Тиймээс халдвар хамгааллын дэглэм баримталж, халдварын тархалтыг бууруулах үүднээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газраас дэмжиж, 15 хоног “Улаан” түвшинд шилжихээр шийдвэрлэлээ.

7-10 ХОНОГТ 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ИРГЭДИЙН ДАНСАНД ХИЙНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт өнөөдрөөс эхлэн 300 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлнэ. Нийтдээ 7-10 хоног энэ процесс үргэлжлэх болов уу. Бид илүү хурдан хугацаанд иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллах болно. Мөн “Pfizer” компанийн вакциныг тавдугаар сард татан авахдаа зорилтот иргэдийн тооноос олон вакцин ирэх юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 70 ОРЧИМ ИДЭВХТЭЙ ГОЛОМТ БАЙНА

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 орчим идэвхтэй голомт байна. Цаашдаа ч халдварын голомтын тоо өсөх байх. Хоёрдугаарт, хариуцлагын асуудал яригдаж байна. Бид ажлын гүйцэтгэл, хяналтыг тавьж, хариуцлага тооцно.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Монголд уушги орлуулах аппарат нэг ширхэг байгаа. Энэ аппаратаар хоёр хүн эмчлэгдэж, гарсан. Цар тахлын эмчилгээ стандартын дагуу хийгдэж байгаа. Сүүлийн үед архаг хууч өвчтэй иргэд, ахмад настай иргэд хүндээр өвчилж, нас барах тохиолдол бүртгэгдэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн