КОВИД-19: Эдгэрсэн гурван хүн тутмын нэг мэдрэлийн эмгэгтэй болж байна

 КОВИД-19: Эдгэрсэн гурван хүн тутмын нэг мэдрэлийн эмгэгтэй болж байна

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн гурван хүн тутмын нэг халдвар авснаас хойш зургаан сарын дараа мэдрэлийн эсвэл сэтгэцийн эмгэгтэй болж байна гэж “Lancet Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн АНУ, Их Британийн эрдэмтдийн явуулсан судалгаанд өгүүлжээ.

Судалгаанд 236 мянган өвчтөнийг хамруулсан байна. Судалгааны явцад халдварын онош тавьснаас хойш зургаан сарын дараа эдгэрсэн өвчтөнүүдэд 14 төрлийн мэдрэлийн болон сэтгэцийн эмгэг илэрсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл томуу болон амьсгалын замын бусад халдварт өвчин тусаж байсан хүмүүстэй харьцуулахад КОВИД-19-өөр өвдөж эдгэрсэн хүмүүст голдуу тархины үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрчээ. Ингэхдээ судалгаанд оролцсон 236379 КОВИД-19 тусаж байсан хүний 33.62 хувьд мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгийг шинж тэмдэг ажиглагдсан байна.

Хамгийн түгээмэл буюу дээрх өвчтөнүүдийн 17 хувь айдас, түгшүүртэй болсон бол 14 хувьд сэтгэл санаагаар унах эмгэг илэрчээ. Түүнчлэн хоёр хувьд зүрхний ишеми, 6.5 хувьд сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээтэй холбоотой эмгэг, таван хувьд нойргүйдэл, 0.7 хувьд тэнэгрэх өвчний шинж тэмдэг ажиглагдсан байна. Эдгээр шинж тэмдэг нь КОВИД-19-өөр хүндээр өвчилсөн, эрчим эмчилгээнд орж байсан хүмүүст илүүтэйгээр илэрчээ. Ингэхдээ эдгээр хүний 13 хувь нь анх удаа ийм онош тавиулсан байна. Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн