Эрчимт эмчилгээний ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ нөхцөл байдал үүсжээ

 Эрчимт эмчилгээний ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ нөхцөл байдал үүсжээ

Коронавирусний халдварын тархалтын өсөлтийг даган Монгол Улсад уг вирусээр өвчлөн нас барагсдын тоо ч нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар 16 хүн уг вирусний шалтгаантайгаар нас барсныг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Түүнчлэн нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байна.

Халдварын тохиолдлууд нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо өсөх магадлалтай учраас дараа дараагийн эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь гол асуудал болоод эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгож, насанд хүрсэн иргэдээ дархлаажуулалтад хамруулж дуусна гэх мэдээллийг өгч буй. Сүүлийн нэгтгэсэн мэдээллээр 414.382 иргэн вакцинд хамрагджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн