ЖҮДО БӨХ: Азийн залуучуудын АШТ-ийг цуцаллаа

 ЖҮДО БӨХ: Азийн залуучуудын АШТ-ийг цуцаллаа

нэ сарын 4-нд Киргизийн Бишкек хотод Азийн жүдо бөхийн зөвлөлийн ээлжит бус чуулган хуралдлаа.

Чуулганд Азийн жүдогийн зөвлөлийн тэргүүн Обайд Аль Анзи, Киргизийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Жолдошбек Колбаев, зөвлөлийн гишүүн орнуудын үндэсний холбоодын тэргүүд оролцлоо.

Чуулганаар маргааш Бишкек хотод эхлэх Ази, Далайн орнуудын АШТ-ийг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, Зөвлөлийн дэд ерөнхийлөгч, захирлуудын ажлын тайланг сонслоо. Мөн макаод болох байсан Азийн залуучуудын аваргын тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ.

Чуулганы үеэр Азийн жүдогийн Зөвлөлөөс Киргизийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Жолдошбек Колбаевыг тусгай шагналаар шагналаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн