ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨДӨРТ 3000 ХҮНИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ БАЙН

 ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨДӨРТ 3000 ХҮНИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ БАЙН

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2021.04.03/ танилцлаа.Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 336758 хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна.Өнөөдрөөс эхэлсэн хэсэгчилсэн хөл хорионы үед иргэдийг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулж, зургадугаар сарын 1 гэхэд хотын хүн амыг вакцинд бүрэн хамруулна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хувьд “Сovid-19” халдварын эсрэг вакцинд иргэдийг шуурхай хамруулахын тулд маргаашаас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар байнгын 7 цэг дээр нэг өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Засгийн газар дөрөвдүгээр сард насанд хүрсэн 1 сая иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн